Ухаалаг засаг төсөлд орон нутгийн иргэдээс санал авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-02-23 09:21:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийг хэрэгжүүлж эхлээд байна.


Тус төслийн зорилго нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг төрийн үйл ажиллагаанд оновчтой ашиглах замаар төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгоход оршино. Энэ хүрээнд  төрийн цахим үйлчилгээг хүргэх, төрийн цахим үйлчилгээний дэд бүтэц, техник хангамжийг бэхжүүлэх, статистикийн мэдээлэл боловсруулах чадавхийг нэмэгдүүлэх, нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх, инновацийг дэмжих, үндэсний нөөц дата төвийг байгуулах дэд төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна.


Төслийн хүрээнд Үндэсний дата төвийн нөөц төв /Үндэсний нөөц дата төв/-ийг Дархан-Уул аймгийн Дархан сумын Шуудан холбооны барилгад /барилгын тодорхой хэсэгт/ байгуулж байна.


ҮНДТ-ийг байгуулах дэд төслийн байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг судалж үнэлсний үндсэн дээр байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан төсөл хэрэгжүүлэгчийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийх ажил, зарцуулах төсвийг тодорхойлсон бөгөөд уг төлөвлөгөөг орон нутгийн иргэдэд танилцуулан санал авч байна.

Холбоотой мэдээ