Буйр нуурт хоёр машин цөмөрчээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-02-23 14:46:43

Дорнод /МОНЦАМЭ/. Буйр нуурт бага оврын ачааны болон суудлын автомашин цөмөрч, жолооч, зорчигчид машинаасаа амжиж гарсан байна.

Нуурын ус бохирдохоос сэргийлж, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халх гол сумын Онцгой байдлын ангийн хамтарсан 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, автомашинуудыг татан гаргажээ. Тодруулбал, Онцгой байдлын шумбагчид наймаас есөн метрийн гүнд гурван удаагийн шумбалт хийж, автомашиныг оосорлосноор татан гаргасан гэв. 

Цаг агаар дулаарч байгаа энэ үед гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, шөнийн цагаар цацруулагчтай сэрэмжлүүлэх тэмдэг тэмдэглэгээг гол нуурын мөсөн дээр байршуулах, сэрэмжлүүлгийг сахин биелүүлээгүй иргэдэд хариуцлага тооцохыг аймгийн Онцгой комиссоос сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Холбоотой мэдээ