Сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-10 10:05:45

Сонгуулийн тухай хуулийн дагуу маргаашнаас эхлэн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. 

Тус хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу УИХ-ын болон аймаг, нийслэлийн 2016 оны сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа энэ сарын 11-ний өдрөөс эхлэхээр заасан. 

Сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй холбогдуулж Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдэд хандаж, сурталчилгааг хэрхэн явуулах тухайд арга зүйн зөвлөмж хүргүүлсэн. Иймээс нэр дэвшигчид хуулийн хүрээнд болон тус арга зүйн зөвлөмжийн хүрээнд сурталчилгаагаа явуулах юм.

Б.Туул

Холбоотой мэдээ