Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан өнөөдрөөс ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-02-24 10:40:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Музей өвлийн цагийн хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан олон нийтэд үйлчилж эхэлнэ.


Музейд нэг үзэгчид ноогдох талбай нь 4 метр квадрат байх бөгөөд үйлчлүүлэгчид амны хаалтаа зүүж, хүн хоорондын зай баримтлах чухал юм.


16 нас хүртэлх насны хүүхдүүдийг соёл, урлагийн үйл ажиллагааннд оролцуулахгүй, үйлчлүүлэхийг хориглосон тул дээрх насны хүүхдүүд музей үзэх боломжгүйг анхааруулж байна. Тус музей даваа гарагт амрах бөгөөд бусад өдөр 9.00-18.00, тасалбарыг 9.00-16.30 цагт борлуулах аж.

Мөн Монгол Улсын Үндэсний номын сан уншлагын танхимуудынхаа 50 хувьд уншигч үйлчлүүлэгчдээ хүлээн авч даваа-баасан 09.00-19.00, бямба, ням гарагт 09.00-17.00 цагт үйлчлэхээр болжээ.
Холбоотой мэдээ