Ад зэтгэрийг номхотгоход сайн

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-02-25 07:47:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 25. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 12. Буд гараг. Үнэг одтой, зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр.

 

Барилдлага: Үл зохилдох


Шүтэн барилдлага: Нэр өнгө


Суудал: Гал

 

Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 18 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, ад зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.


Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад жаргал ирнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ