Төслийн явцыг хэлэлцэх цахим уулзалт болов

Монголын мэдээ | Байгаль орчин
dusem11@yahoo.com
2021-02-25 09:16:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр II хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх техник туслалцааны төсөл”-ийн хүрээнд “Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр хэрэгжүүлэх 2020-2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах төслийн явцыг хэлэлцэх цахим уулзалт болов.


Лхагва гарагт болсон тус уулзалтанд Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Эрдэнэбулган, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцож  агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчилан таниулах ажлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар зөвлөлдөв. Мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал солилцсон байна.

Холбоотой мэдээ