Японд энэ сарын эхээр болсон газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-02-25 16:52:35

ТОКИО. /Kyodo/. Японы зүүн хойд нутагт энэ сарын эхээр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Фүкүшима хотод 50 гаруй насны эрэгтэй амиа алдсан байна гэж тус хотын засаг захиргаанаас өнөөдөр мэдээлжээ.


Амиа алдсан эрэгтэйн цогцсыг гэр бүлийн гишүүн нь мягмар гарагт олсон бөгөөд түүнтэй холбоо барьж чадахгүй байсан тул гэрт нь ирэхэд тавилгадаа даруулсан байдалтайгаар нас барсан байжээ.


Холбогдох албаны төлөөлөгчид уг эрэгтэйг хоёрдугаар сарын 13-ны 11:07 цагийн орчимд нас барсан хэмээн тооцоолсон тул 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөх үеэр амиа алдсан гэж үзсэн байна.


Энэхүү газар хөдлөлтийн чичиргээ Фүкүшима, Мияги мужид хүчтэй мэдрэгджээ. Фүкүшима, Мияги, Иватэ муж нь 2011 оны гуравдугаар сард газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгдэж байсан бөгөөд уг байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 15 мянга гаруй хүн амиа алдсан юм.


2011 онд болсон газар хөдлөлтөөр өдөөгдсөн гэж үзэж буй саяхан болсон газар хөдлөлтийн улмаас зүүн хойд, зүүн нутгийн 10 мужид 185 хүн гэмтэж, Фүкүшима, Мияги, Ямагата мужид 3112 байшин сүйдсэн гэж Японы Гал түймэр, байгалийн гамшгийн уршгийг арилгах газар мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ