Томас Бах Монголын үндэсний олимпын хороо байгуулагдсаны 65 жилийн ойн баярын мэндчилгээ илгээжээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-02-26 13:22:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах, Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/ байгуулагдсаны түүхт 65 жилийн ойн баярын мэндчилгээ ирүүлсэн байна.


Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бахын баярын мэндчилгээ


/2021.02.25/


Лозанн хот, Швейцарь улс


Эрхэм хүндэт Ерөнхийлөгчийн амар мэндийг эрэн мэндчилье,


Монголын Үндэсний Олимпын Хороо байгуулагдсаны 65 жилийн ойн баярын энэхүү онцгой дурсгалт өдөр миний бие та бүхний баяр хөөрийг хамтдаа хуваалцаж буйдаа туйлын  баяртай байна.


Монголын үндэсний олимпын хорооны өнгөрсөн он жилүүдэд гаргасан олон талт ололт амжилт, спортын хөгжлийг өндрөөр үнэлж, түүхэн чухал ойг тохиолдуулан та бүхэнд баяр хүргэж буйг минь хүлээн  авна уу!



Монголын тамирчид, аваргууд эх орноо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн спортын гүрэн болгож чадсан бөгөөд үеийн үед залгамжлах спортын ховор нандин өв соёлыг бүтээсэн нь сайшаалтай. Энэ үйлсэд ОУОХ-ны гишүүн Батболдын Баттүшиг хамтарч ажилласныг дурьдах нь зүйтэй.


Эх орондоо олимпийн хөдөлгөөнийг өрнүүлэн, тамирчдаа уриалан дуудаж, олимпийн наадамд өрсөлдөхөөр гаргуун сайн бэлтгэл сургуулилт хийж буйд ОУОХ сэтгэл ханамжтай байгаа бөгөөд та бүхэн түүхт ойгоо  ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсье.


МҮОХ нь "Токио-2020", "Бээжин-2022" өвлийн наадамд оролцоно гэдэгт миний бие итгэл дүүрэн, сэтгэл амгалан буйгаа илэрхийлж, ингэснээр спорт-олимпизмийг 65 жил бүтээсэн та бүхний үйл мөнхрөхийн билгэдэл гэж өөдрөгөөр үзэж байна.


Ойн баяраа тавтай сайхан тэмдэглэхийг дахин хүсье!





Холбоотой мэдээ