Стандартад нийцсэн “Евро 5” шатахуун хэрэглэхэд түлхүү анхаарна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-02-26 15:59:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Hүүрсэн галлагаатай зуухыг хийн технологи руу шилжүүлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах" хэлэлцүүлэг боллоо.


БОАЖЯ, Япон улсын Байгаль орчны яам, Хилийн чанад дахь Байгаль орчны хамтын ажиллагааны төв, Нийслэлийн Захирагчийн алба, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын алба хамтран хэлэлцүүлгийг өнөөдөр цахимаар зохион байгуулавҮүнд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд, Ажлын албаны дарга Б.Алтанзул оролцож  Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулах бодлогын асуудлаар илтгэл тавьсан юм.


Тэрбээр илтгэлдээ "Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт Улаанбаатарын агаарын бохирдлыг 2024 он гэхэд 80 хувь багасгахаар тусгасны дагуу бусад томоохон хот суурин газрын агаарын бохирдлыг үе шаттай шийднэ" хэмээв.


Тухайлбал, нийслэлийн замын хөдөлгөөнд оролцдог, 10-аас дээш жил ашигласан тээврийн хэрэгсэлд утаа ялгаруулалтыг хэмжих багаж суурилуулах, БОАЖЯ, УУЯ, ЭХЯ хамтран шатахууны чанарт анхаарч стандартад нийцсэн евро 5 шатахууны хэрэглээг нэвтрүүлэх, аймгуудын нам даралтын болон уурын зууханд шүүлтүүр суурилуулж агаарын чанарын хяналтад анхаарахаа Б.Алтанзул мэдэгдэв.


Хэлэлцүүлгийн үеэр халаалтын зуухаас үүдсэн агаар, орчны бохирдлыг багасгах, нүүрсэн галлагаатай зуухыг хийн технологи руу шилжүүлэх бодлого, нам даралт, хийн галлагаатай зуухны төсөл хэрэгжүүлсэн туршлага, цаашдын боломжийн талаар илтгэл хэлэлцүүллээ.

Холбоотой мэдээ