Молекул биологийн иж бүрэн лабораторитой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-01 13:30:49
Өмнөговь /МОНЦАМЭ/ Олон улсын жишигт нийцсэн молекул биологийн иж бүрэн лабораторитой боллоо.
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд иж бүрэн, олон улсын жишигт нийцэхүйц молекул биологийн лабораторийг байгууллаа. Эрүүл мэндийн яам, Рио Тинто, Оюутолгой ХХК, НҮБ-ын Хүн амын сан, аймгийн Засаг дарга түүний Тамгын газрын хамтын ажиллагааны үр дүнд энэхүү лабораторийг байгуулсан ба “Ковид-19” халдварын шинжилгээг хийнэ. Мөн томуу, томуу төст өвчнийг түргэн шуурхай оношлох, шинжлэх боломж бүрдэж байгаа юм. Эмч, эмнэлгийн ажиллах хүний нөөцийг Улаанбаатар хотод Халдварт өвчин судлалын үндэсний төвд сургаж бэлтгэсэн бол лабораторийн байрыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн засварлаж, дээр дурдсан талуудын хамтын ажиллагааны хүрээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ.
Вируслогийн иж бүрэн лабораторитой болсноор Өмнөговийнхонд төдийгүй нийт иргэнд үр өгөөжөө өгөх, аливаа өвчин халдварыг эрт илрүүлэх ач холбогдол бүхий арга хэмжээ болж буйг эмч, ажилчид онцолж байна.
Холбоотой мэдээ