Улаан ямааг үүлдэр болгох судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-10 14:31:45

Хэнтий аймгийн Мал аж ахуйн газраас улаан ямааг үүлдэр болгон бүртгүүлэх ажлыг 2010 оноос эхэлжээ. Улаан ямааны ноолуур 13-15 микронтой, жигд урттай байдаг бөгөөд энэ чанарыг судлах Хүнс, хөдөө аж ахуйн яамны эрдэмтдийн баг Хэнтий аймгийн Гал шар суманд ажиллаж байна.

Аймгийн мал аж ахуйн газрын мэргэжилтнүүдийн зүгээс одоогоор улаан ямааны ноолуур шинэ өнгөтэй, нарийн өвөрмөц шинж чанартайг тогтоогоод байгаа аж.

Эрдэмтэд, мал зүйчдийн баг улаан ямаанд генийн түвшинд судалгаа хийх аж. Тус судалгааны үр дүнг Хүнс, хөдөө аж ахуйн яамны зөвлөл хүлээн зөвшөөрч, баталгаажуулбал, Хэнтий аймгаас ямааны шинэ үүлдэр гарах юм.

Тиймээс судлаач, эрдэмтдийн баг Хэнтий аймгийн Гал шар, Баянхутаг суманд судалгааны ажил хийж, малчин айл өрхүүдээр ажиллаж байна. Судалгааны үр дүнг удахгүй олон нийтэд танилцуулах ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ