Энэ онд 90 мянган мод тарихаар төлөвлөжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-03-01 13:43:33
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ онд 90 мянган мод тарихаар төлөвлөж байна.
Тус аймгийг байгуулсны түүхт 90 жилийн ойг угтан аймгийн хэмжээнд 90 мянган ширхэг мод, бут, сөөг тарьж ургуулахаар төлөвлөжээ. Үүний хүрээнд өрх бүрт 9 ширхэг, төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагууд 90 ширхэг, уул уурхайн компаниуд 900 ширхэг мод тарьж ургуулах ажлыг бүх нийтээр зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын А/186 тоот захирамж гарлаа. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, өрхийн мод тарьж ургуулах ажлыг сум орон нутгийн хэмжээнд чанартай зохион байгуулж, тарьц суулгацаар ханган, хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг Байгаль орчин аялал жуулчлалын газарт үүрэг болголоо. Мөн хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг тооцож ажиллахыг Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст үүрэгдлээ.
Ташрамд дуулгахад Өмнөговь аймаг таримал ойн сангаараа улсдаа тэргүүлдэг байна.
Холбоотой мэдээ