Морин спорт, уяачдын шилдэг холбоогоор “Сүмбэрийн унага” шалгарчээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-03-02 17:54:43

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн морин спорт, уяачдын холбооны 2020 оны шилдгээр Сүмбэр сумын “Сүмбэрийн унага” МСУХ шалгарав. 

Тус холбоо нь залгамж чанар, уламжлалаа хадгалж ажиллахын зэрэгцээгээр малчид залуучуудыг морь уяхад уриалж, тэднийг улс, аймаг бүсийн баяр наадмуудад өргөнөөр оролцуулах боломж олгодог. Мөн сумын хэмжээнд уяачид морь уяхдаа гал болж нэгдэх, уралдаанч хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, шагнаж урамшуулдаг аж. Сум, аймгийн хэмжээнд хурдан адууны удам угшлыг сайжруулах, хурдан морины уралдааны дүрмийг уяачдад сурталчлах, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, уяачдын бүртгэл мэдээлэлд оруулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлсэн, хүмүүнлэгийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулсан зэрэг 2020 оны ажлаараа шалгарсан юм. Энэ үеэр аймгийн шилдэг уяач болон шилдэг уралдаанч хүүхдийг шагнав. 

 АЙМГИЙН 2020 ОНЫ ШИЛДЭГ УЯАЧААР:

1.Угтаалцайдам Сумын алдарт уяач Рээлхүмбийн Батбаяр

2.Сэргэлэн сумын харьяат Аймгийн алдарт уяач Пүрэвдоржийн Дамдинлхагва нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

 

АЙМГИЙН 2020 ОНЫ ШИЛДЭГ УРАЛДААНЧ ХҮҮХДЭЭР:

1.Угтаалцайдам сумын ЕБС-ийн сурагч Батбаярын Мөнхсүлд

2.Угтаалцайдам сумын ЕБС-ийн сурагч Батбаярын Билэгдэмбэрэл

3.Угтаалцайдам сумын ЕБС-ийн сурагч Содбилэгийн Түвшинжаргал нар тус тус  шалгарч шагналаа гардан авлаа.

Холбоотой мэдээ