Монгол, Аргентины багийн гишүүдийг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлана

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-03-03 15:58:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы хөл бөмбөгийн холбооны тэргүүн Козо Ташима өнөөдөр онлайн хэвлэлийн хурал хийж, энэ сард болох шигшээ багийнхаа тоглолтын талаар танилцуулжээ. 


Козо Ташима: “Нэгдүгээр шигшээ баг 2021 оны 3 дугаар 30-ны өдөр Монголын багтай тоглоно. Уг нь тоглолт Улаанбаатарт болох байсан ч Монголд спортын уралдаан тэмцээнийг хориглосон үе тул Чибад хийхээр боллоо. Харин 24 хүртэлх насны олимпын шигшээ баг энэ сарын 26, 29-нд Аргентины багтаа тоглох хуваарьтай байгаа. Энэ хоёр тоглолтод тоглогч, багийн гишүүдийг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлана. “Хөөсөнд хийнэ” гэж хэлдэг дээ. Бэлтгэл хийж, тоглолтод оролцоод шууд нутаг буцахаар зохион байгуулна. Одоогоор Токио болон Чиба, Сайтама, Канагава мужид цар тахлын улмаас хорио тогтоод байгаа. Энэ хорионы хугацаа энэ сарын 7-нд дуусах ч сунгаж магадгүй байна. Тодорхойгүй зүйл олон байгаа тул хийх ажил ч их байна. Монголын шигшээ 25-нд Тажикистанд тоглолт хийгээд чартер онгоцоор Японд ирэх байх. Гадаадаас ирсэн бүх хүн 14 хоногийн хөл хорионд орох ёстой ч бид Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагад хүсэлт гарган Монгол, Аргентины шигшээ багийг онгоцноос буунгуут нь буудалд аваачиж, байрлуулна” гэж мэдэгдсэн тухай спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээллээ.


Холбоотой мэдээ