Хэрлэн сумын Засаг дарга үр дүнгийн гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-03-04 10:36:38

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын ЗДТГ-аас ЕБС-ийн захирал, СӨБ-ын байгууллага, ӨЭМТ, Соёлын төвийн эрхлэгч нарын дунд сургалт зохион байгууллаа.

Энэ үеэрээ 2021 онд сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, “Хотын соёл-Цэвэр хот” хөтөлбөр болон төсөв санхүү, эрүүл мэнд, соёл урлаг, цахим төрийн үйлчилгээний салбарт хэчнээн чиглэлээр хэрхэн анхаарч ажиллах талаар хамтын ажиллагаагаа ярилцлаа. Мөн аймгийн ЭМГ, БСУГ, ОНӨА, Аудитын газар зэрэг байгууллагууд мэдээлэл хийв.

Сургалт семинарын төгсгөлд Хэрлэн сумын Засаг дарга ЕБС-ийн захирал, СӨБ, Соёлын төв эрхлэгч нартай 2021 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулав. Мөн ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр болон ӨЭМТ-ийн эрхлэгч нартай 2021 онд хамтран ажиллах гурвалсан гэрээг үзэглэлээ.
Холбоотой мэдээ