"Ногоон хөгжил үндэсний нэгдэл", "Шивээ овоо"-гийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-04 19:49:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 41 ХК-ийн  890,478,200.07 төгрөгийн үнийн дүн бүхий 1.7 сая хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн  хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" (JLT+15.00%) болон "Шивээ овоо" ХК (SHV+14.14%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын гол" (SHG -6.03%) болон "Айтүүлс" ХК (ITLS-4.38%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 92,328 нэгж эрхийг нийт 14.7 сая төгрөгөөр арилжжээ.  

ТOP-20 индекс 1.08 хувиар буурч, 32859.28 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,534,298,123,879.36 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ