Коронавирусний халдвартай хоёр иргэнийг ХӨСҮТ рүү тээвэрлэнэ

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-03-05 00:16:43

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт буй коронавирусний халдвартай хоёр иргэнийг маргааш халдварт өвчин судлалын үндэсний төв рүү тээвэрлэхээр боллоо гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Өнөөдөр Шилүүстэй суманд аймгаас Шуурхай арга хэмжээний багууд, ХӨСҮТ-өөс таван хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь очиж ажиллаж байна. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс өгсөн чиглэлийн дагуу маргааш буюу 3-р сарын 5-ны өдөр халдвартай хоёр иргэнийг ХӨСҮТ рүү тээвэрлэхээр боллоо. Харин ойрын хавьтлын насанд хүрсэн гурав, хүүхэд гээд нийт зургаан иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт шилжүүлэн хяналтад авахаар шийдвэрлэлээ. Халдвар авсан иргэдийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг ойрын хавьтлын иргэдийг хүлээж авах бэлэн байдлыг бүрэн хангаад байна.


Халдвартай хүнтэй 2-р сарын 27-ны өдрөөс хойш хавьтал болсон иргэдийг тодорхой болгосон тул голомтоо хяналтад авсан гэж үзэж байгаа юм. Тиймээс Шилүүстэй суманд дам хавьтлын 80 гаруй иргэнийг гэрт нь тусгаарлан ажиглаж байна. Хамгийн гол нь эдгээр иргэд 7-14 хоногийн гэрийн тусгаарлалтаа маш сайн хийсэн тохиолдолд цаашид тус суманд эрсдэл бага гэдгийг мэргэжлийн хүмүүс онцгойлон анхааруулж байна. Маргааш халдвартай хоёр иргэн болон ойрын хавьтлын иргэдийг тээвэрлэсний дараа Зоонозын өвчин судлалын төвөөс дахин ариутгал халдваргүйтгэл хийнэ” гэв. 

Холбоотой мэдээ