Сирийн төрийн тэргүүн коронавирусээр халдварлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-09 10:58:54

ЛОНДОН. /Reuters/. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсны улмаас гэргий Асмагийн хамт гэртээ тусгаарлагджээ.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэгдэлд дурдсанаар, Сирийн удирдагч болон түүний гэргийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд тусгаарлагдах үеэрээ хосууд гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэх ажээ.


Хосуудад коронавирусний халдварт өвчний шинж тэмдэгтэй төстэй шинж тэмдгүүд хөнгөн байдлаар илэрсэн учир PCR шинжилгээг өгөхөөр болжээ. 


Ерөнхийлөгч Башар Асад цар тахалтай тэргүүн шугамд тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудыг магтан сайшаахын зэрэгцээ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг боломжийнхоо хэрээр дагаж мөрдөхийг иргэддээ уриалсныг мэдэгдэлд мөн онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ