Банкуудын зээлийн хүүг царцаах нь бодит дэмжлэг болно гэж аж ахуйн нэгжүүд үзжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/.Цар тахлаас үүдэлтэй жижиг, дунд бизнес эрхлэгч нарт тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг туулах арга замыг тодорхойлох зорилгоор судалгаа хийжээ. Судалгааг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн “Жижиг, Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах /ЖДБ/ , Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөр хийсэн байна. Судалгааны дүнг аймгийн удирдлагуудад танилцууллаа.
Судалгаанд 107 аж ахуйн нэгж хамрагдсаны 11 хувь нь дунд, 47 хувь нь жижиг, 42 хувь нь
бичил бизнес эрхлэгчид байна. Аж ахуйн нэгжүүд цар тахлын энэ үед төр засгийн зүгээс
татвар, НДШ-ийг хөнгөлөх, чөлөөлөх түүнчлэн банкуудын зээлийн хүүг царцаах нь
бодит дэмжлэг болно гэж үзсэн байна. Уг судалгаанд тулгуурлан цаашид Орхон аймгийн төр захиргааны
зүгээс хийж хэрэгжүүлэх боломжтой асуудлуудыг эрэмбэлэн төлөвлөгөө гаргаж
ажиллах хэрэгтэй гэж үзжээ.
Таван
жилийн хугацаатай хэрэгжих BEST хөтөлбөр нь жилийн өмнөөс Орхон
аймагт хэрэгжиж байгаа юм. Хөтөлбөрийн зорилго нь жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн
хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг
сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэсэн юм. Мөн
бизнес эрхлэгчдэд зориулсан санхүү, нягтлан бодох бүртгэлийн менежмент,
бизнес төлөвлөлтийн сургалт, зөвлөх үйлчилгээ, зээлийн зуучлалын үйлчилгээ
үзүүлдэг байна. Түүнчлэн ЖДБ-ийн сайн засаглалыг бий болгох, бэхжүүлэх
сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ЖДБ-ийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрийн
болон төрийн бус байгууллагуудыг чадваржуулах, дотоод хяналт, хариуцлага,
санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулахад чиглэдэг байна.