Куба улстай эрүүл мэнд, биотехнологиор хамтрах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-05 18:43:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Куба улсын бизнес эрхлэгчдийн ажил хэргийн уулзалт энэ сард болох тухай МҮХАҮТ-аас мэдээллээ.


Куба улсын Худалдааны танхимтай хамтран тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ, Куба улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэй зохион байгуулах уулзалтаар эрүүл мэнд, биотехнологийн салбарын хамтын ажиллагааг хөндөх аж. 

Цахим уулзалтад Кубын эрүүл мэнд, биотехнологийн салбарын томоохон төлөөлөл "Biocubafarma", "Labiofam", "CIGB", "Cuban medical services" зэрэг компани оролцоно. Тус уулзалтад оролцож хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжийн талаар санал солилцож, шинэ түнштэй болох ААН-үүдийг өргөнөөр оролцохыг урьжээ. 


Холбоотой мэдээ