Коронавируст халдвар 67 хүнээс илэрч, 5 тохиолдлын эх үүсвэр тодорхойгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-03-07 11:11:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21 мянга 626 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 67 тохиолдол батлагдсан байна.


Үүний 63 нь нийслэлээс, 4 нь Төв аймгийн Зуунмод хотоос илэрчээ. Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан халдварын нийт тохиолдол 2374 боллоо. 


Шинээр халдварласан хүмүүсийн 62 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал бол, 5 тохиолдлын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байна. 


Нийслэлд илэрсэн тохиолдлуудыг дүүргээр задалбал, БЗД-20, СХД-4, БГД- 13, ХУД-17, СБД -5, ЧД- 4 хүн тус тус бүртгэгджээ.


Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 3228 болсноос 78,6 хувь нь буюу 2539 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагт 58 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Шинэ он гарснаас хойш 1 сая 960 814 хүнд коронвирусний шинжилгээ хийсэн тухай ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэв.

Холбоотой мэдээ