Үзвэр, үйлчилгээг хойшлуулах саналыг Засгийн газарт танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-07 22:37:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа тул нийслэлд зохион байгуулж буй үзвэр үйлчилгээг хойшлуулах саналаа НОК-оос Засгийн газарт хүргүүлж байгаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр мэдээллээ. 


УДЭТ-ын "Анна Каренина" жүжиг үзсэн иргэдийн дундаас коронавирусээр халдварласан 54 тохиолдол өнөөдөр илэрсэн. Тус жүжгийг энэ сарын 3-6-ны өдөр нийт 900 гаруй хүн үзсэн байна. Тэдгээрийг энэ сарын 9-10-нд PCR шинжилгээнд хамруулахаар болжээ.


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээг халдвар хамгааллын дэглэм сахин зохион байгуулах байсан ч үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тэдгээрийг хойшлуулах, хот эрсдэлгүй болсон үед үргэлжлүүлэх нь зүйтэй гэж НОК үзсэн гэдгийг тэрээр тэмдэглэв. Энэ саналыг маргааш 09.00 цагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулахаа илэрхийлэв. 


Мөн халдвар тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг олон хүн цугларсан газар очихгүй байхыг уриаллаа.

Холбоотой мэдээ