Орон нутаг руу зорчсон иргэдийг хүлээж авах эсэхийг аймгийн удирдлагууд шийдвэрлэнэ

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-03-08 17:39:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос орон нутгийг зорьж буй иргэдийг хүлээж авах эсэхийг тухайн аймгийн удирдлагууд шийдвэрлэхээр болов.


Тодруулбал, УОК-ын өнөөдрийн хуралдаанаар энэ эрхийг аймгийн удирдлагуудад өгсөн бөгөөд иргэдийг хүлээн авсан тохиолдолд эрсдэл үүсгэхгүй байх зохион байгуулалтын ажлыг хийхийг үүрэг болгосон байна.


Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэхдээ, “Орон нутгийн удирдлагууд эрсдэлийн үнэлгээ хийж, иргэдийг хүлээн авах эсэхээ шийдвэрлэнэ. Тухайлбал, Төв аймагт өчигдөр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа. Үүнтэй адилаар эрсдэл үүссэн тохиолдолд тухайн орчиндоо, өөрсдөө зохион байгуулалт хийх юм” гэлээ.


Олон нийтийг хамарсан ёслол, томоохон үзвэр үйлчилгээний газруудын цагийн хуваарь болон бусад зохицуулалтад шаардлагатай зохион байгуулалт хийхийг нийслэл болон аймгуудын удирдлагуудад үүрэг болгож байгаа аж.

Холбоотой мэдээ