Нийслэлд халдварын эрсдэлтэй 47 хороо байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод коронавирусний халдварын хамгийн өндөр эрсдэлтэй хороодыг НОК-ын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний дарга Г.Цогтдэлгэр ЭМЯ-ны 11.00 цагийн хурлын үеэр нэрлэлээ.
Үүнд,
Чингэлтэй
дүүргийн 2,3,4,13, 16,18,19
Сүхбаатар
дүүргийн 2,3,6,9,11,
Баянзүрх дүүргийн
2,4,5,8,12,16,22,25,26
Хан-Уул дүүргийн 2,4,7,10,12,15,18, 19, 21
Сонгинохайрхан дүүргийн 7,15,16,26,33,35,37,40,43
Баянгол дүүргийн 3, 5, 6, 7, 11, 19, 24, 25 гээд нийт 47 хороо коронавируст халдвар тархах хамгийн өндөр эрсдэлтэй байгаа аж.
Орон зайн
байршлын мэдээллийг үндэслээд энэ оны хоёрдугаар сарын 22-ноос гуравдугаар сарын
8-ны хооронд батлагдсан 538 тохиолдлын орон зайн байршлын нягтаршлыг ийнхүү
тооцоолжээ. Эдгээр нутаг дэвсгэрт халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул
урьдчилан сэргийлэх үүднээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахих
хэрэгтэйг тэрбээр анхаарууллаа.