АНУ нийт 80 сая тун вакцин хуваарилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-09 15:29:59

ВАШИНГТОН. /TASS/. АНУ вакцин үйлдвэрлэх хурдаа нэмэгдүүлж, одоогоор нийт 80 сая тун вакциныг түгээгээд байна.


Энэ тухай АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис Үндэсний хотуудын лигийн цахим бага хурлын үеэр мэдэгджээ.


“Одоогоор 80 сая гаруй тун вакцин хуваарилаад байна. Өнгөрсөн долоо хоногт 18 сая тун вакциныг муж улсууд, эмийн сангууд, эрүүл мэндийн төвүүд рүү илгээжээ. Вакцин үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд өрсөлдөгч компаниуд нэгдсэн юм. Энэ нь тавдугаар сарын эцэс гэхэд бид насанд хүрэгсдийг вакцинаар бүрэн хангасан байх болно гэсэн үг юм. Бид вакцинжуулалтын шинэ төвүүдийг нээнэ” хэмээн тэрбээр ярьсан байна.


Түүнчлэн Ж.Байдены засаг захиргаа иргэдэд олгох эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхийн тулд 250 сая ам.долларыг орон нутгийн байгууллагуудад олгоно гэдгийг К.Харрис цохон тэмдэглэв.


Janssen” компанийн коронавирусний вакциныг онцгой үед түргэвчилсэн журмаар бүртгэх хүсэлтийг АНУ бүтээгдэхүүн, эмийн чанарын газар хоёрдугаар сарын эцсээр хүлээн авчээ. Тус компанийн вакцин нь АНУ-д хэрэглэхийг зөвшөөрсөн гурав дахь вакцин болсон байна. 

Холбоотой мэдээ