Хоёр дахь удааагийн PCR шинжилгээгээр халдвар илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-03-09 18:35:17

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж буй коронавирусний халдвартай иргэнтэй 2-р сарын 27-ны өдрөөс хойш хавьтал болсон иргэдийг тодорхой болгосон тул голомтоо хяналтад авсан гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

Тухайлбал Шилүүстэй суманд дам хавьтлын 80 гаруй иргэнийг гэрт нь тусгаарлан ажиглаж байна. Хамгийн гол нь эдгээр иргэд 7-14 хоногийн гэрийн тусгаарлалтаа маш сайн хийсэн тохиолдолд цаашид тус суманд эрсдэл бага гэдгийг мэргэжлийн хүмүүс онцгойлон анхааруулж байна. Тус суманд эмчлүүлж буй коронавирусний халдвартай иргэний ойрын хавьтлын иргэдээс хоёр удаа түргэвчилсэн оношлуур, хоёр удаа PCR шинжилгээг тус тус авсан байна. Тэгвэл тусгаарлалтад байсан нэгдүгээр хавьтлын 11 иргэнээс хоёр дахь PCR шинжилгээгээр хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарчээ.

Халдвартай иргэдэд одоогоор эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хэвийн байна. Харин халдвар авсан, хавдартай нэг иргэнийг эрчимтэй эмчилж, ажиглаж байна. Шилүүстэй суманд ХӨСҮТ, аймгийн мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн баг, эмч нар ажиллаж байна. Суманд ариутгал халдваргүйтгэлийг байнга хийж байна гэж Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.   

Холбоотой мэдээ