Завхан аймаг ирэх дөрвөн жил дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Тус
аймаг ирэх дөрвөн жилд бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдээ байнга
дэмжиж ажиллана гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
-“Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Улиастай сумын бизнес эрхлэгчидтэй уулзаж аймгийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэдээ чиглэсэн онцлох ажлуудын талаар мэдээлэл өгч санал хүсэлтийг нь сонслоо. Энэхүү уулзалтыг "Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх" BEST хөтөлбөрөөс санхүүжүүлэн хамтран зохион байгуулсан байна. Энэ үеэр Завхан аймаг ирэх дөрвөн жилийн хугацаанд орон нутгийн татварын орлогыг 9.8 тэрбум төгрөгт хүргэх.
Дотоодын
нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээг
нэмэгдүүлж 33.8 тэрбум төгрөгт хүргэх. Сум хөгжүүлэх сан, жижиг дунд
үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн 50 хувийг
орон нутгийн үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулж санхүүжилтийг
нэмэгдүүлэх. Банкны болон төслийн зээлийн шалгуурт шинэ бизнесийг дэмжих нийт
зээлийн 30 хувийг олгодог болох зэрэг зорилтуудыг тавьж байгаа юм. Тэгвэл нээлттэй
уулзалтын үеэр бизнес эрхлэгчид Завхан аймгийн хөгжлийг авч явах томоохон
үйлдвэрүүдийг байгуулах. Улиастай суманд дулааны цахилгаан станц барих ажлыг
эрчимжүүлэх. Үүнийгээ дагаад жижиг дунд үйлдвэрлэл хөгжих гарц бий. Мэргэжилтэй
чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авах шат
дамжлагыг багасгах. Орон нутгийн үйлдвэрлэгчдийг гадаад дотоодын томоохон
үйлдвэрүүдэд туршлага судлуулж дадлагажуулах зэрэг саналуудыг аймгийн Засаг
даргад уламжилсан. Харин аймгийн Засаг дарга орон нутгийн бизнес эрхлэгчдээ
чадавхжуулах, үйл ажиллагаагаа өргөтгөхөд нь бүх талаар дэмжиж хамтран ажиллана
гэлээ. Төр зорилтот бүлгийн иргэддээ зээл авах боломжийг нь бүрдүүлж өгснөөр
жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэдийн амьдралд бодитой үр дүнгээ өгөх ёстой
гэдгийг энэ үеэр онцлов. Цаашид жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх, ажлын байрыг
нэмэгдүүлэх, боловсон хүчнээ чадваржуулах. Орчин үеийн техник технологийг
нэвтрүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар боллоо” гэв.
Цар тахлын улмаас 58 байгууллага үйл
ажиллагаагаа түр зогсоожээ
Бизнес
эрхлэгчид, аймгийн Засаг даргын нээлттэй уулзалт ярилцлагын үеэр цар тахлын үед
жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, нөлөөллийн
судалгааг танилцууллаа.
Тус
судалгааг “Очирваанийн боломж” ТББ-аас хийсэн байна. Завхан аймгийн хэмжээнд
2200 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 1300 гаруй нь л тогтвортой үйл
ажиллагаагаа явуулдаг байна. Судалгаанд 108 аж ахуйн нэгж оролцсоноос цар
тахалтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний улмаас 58 байгууллага
үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Харин 12 байгууллага үйл ажиллагаагаа бүрэн
зогсоосон, 38 байгууллага хэвийн ажиллаж байгаа. Мөн 39 аж ахуйн нэгж цар
тахалтай холбоотойгоор санхүүгийн нөөц огт байхгүй, 34 байгууллага нэгээс гурван сарын
нөөцтэй. Гэтэл 30 байгууллага санхүүгийн нэг сарын нөөцтэй, долоогоос дээш сарын нөөцтэй нэг аж ахуйн нэгж байна. Цар тахалтай
холбоотойгоор долоон аж ахуйн нэгж 100 хувь ажлын байраа цомхотгожээ. Түүнчлэн 18 аж ахуйн нэгж ажилтнуудынхаа 20
хүртэлх хувийг, зургаан аж ахуйн нэгж ажилтнуудынхаа 50 хүртэлх хувийг, хоёр аж
ахуйн нэгж ажилтнуудынхаа 80 хүртэлх хувийг цомхотгосон байна. Харин судалгаанд
оролцсон 75 аж ахуйн нэгж ажлын байраа огт цомхотгоогүй байна. Ер нь цар тахлын
үеийн хөл хорио нь бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүнд
туссан. Үүнийг дагаад олон хүн ажлын байргүй болох эрсдэл үүссэн гэдгийг “Очирваанийн
боломж” ТББ-аас мэдээлэв.