МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн даргаар Б.Ариунааг сонголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн ээлжит хурлаар 2020 оны ажлын тайлан, энэ онд хийх ажлаа ярилцан, зөвлөлийн шинэ даргаар "Гоёл кашмир" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ариунааг сонгов.
МҮХАҮТ-ын дэргэд 23 зөвлөл үйл ажиллагаа явуулж байгаа. Ноос, ноолуурын зөвлөл нь 2019
онд хамтын шийдвэрээр байгуулагдан
салбарын тулгамдсан асуудал, боломжит гарц, шийдлийг санал болгож ирсэн.
Зөвлөлүүд
нь тухайн салбарынхаа бизнес, эдийн засаг, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, өмгөөлөх, нөлөөлөх,
төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гишүүд хоорондын уялдаа
холбоог сайжруулж, мэдээ,
мэдээллээр хангадаг.
Түүнчлэн МҮХАҮТ-аас Монгол Улсын ноолуурын зах зээлийн 2020
оны төлөв байдлын судалгаа хийсний дүнд
Засгийн газраас ноолуурын санхүүжилтийг олгохдоо босго үнэ тогтоож байсныг шийдүүлж
чадсан хэмээн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч
О.Амартүвшин онцоллоо.