Говь-Алтайн зарим газраар цас орж хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-13 17:20:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтайн зарим газраар цас орж хүйтэрнэ.


Тодруулбал, гуравдугаар сарын 13, 14-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орж хүйтэрнэ. Мөн хугацаанд салхи баруунаас секундэд 14-16 метр хүрч ширүүсч, салхи шуургатай байх тул халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг тус аймгийн УЦУОШТ-өөс малчид, ард иргэд, тээвэрчдэд онцгойлон анхааруулав.

Холбоотой мэдээ