Мандал-Овоо сумын нутгаар салхины хурд 34 м/с хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-14 22:38:57

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нутгаар цаг агаарын гамшигт үзэгдэл үргэлжилж байна.

Өнөөдөр Мандал-Овоо сумын нутгаар салхины хурд 34 м/с, Булган, Манлай, Цогт-Овоо суманд 24 м/с, бусад суманд 16 м/с хүрч ширүүсчээ.

Гамшигт үзэгдлийн хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд малдаа явсан иргэд алга болсон, төв суурин газар байшингийн дээвэр хуурсан зэрэг мэдээллүүд ОБГ-т ирсээр байгаа аж.

Тус аймгийн Хүрмэн, Баян-Овоо, Номгон, Баяндалай Цогтцэций сумын нутгаар өнөө шөнө хүчтэй шороон шуурга шуурахыг УЦУОШТ-өөс мэдээллээ.

Холбоотой мэдээ