Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-03-15 07:43:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.

 

2021 оны 03 дугаар сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

 

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

 

Агаарын температур: Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 12-17 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

 

2021 оны 03 дугаар сарын 16-20 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Энэ сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд нутгийн баруун хагаст, 19-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ