Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдын 23 хувь нь тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-16 11:27:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 12-15-ны өдрүүдэд Өлгий хотод аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

Шалгалтад оролцохоор нийтдээ 800 иргэн бүртгүүлснээс 724 иргэн оржээ. Үүнээс 167 иргэн буюу 23 хувь нь тэнцсэн байна. Ерөнхий шалгалтын явцыг Төрийн албаны зөвлөлөөс zoom программаар хянаж, бичлэг хийн баримтжуулсан бөгөөд ямар нэгэн зөрчил гараагүй байна. 

Холбоотой мэдээ