126 иргэнийг тусгаарлаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-17 11:21:49

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Оюу толгой" ХХК-ийн уурхайн кемпид нийтдээ 126 иргэнийг тусгаарлан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 

Энэ сарын 13-наас хойш уурхайн бүсэд байгаа 323 хүнээс PCR шинжилгээ авахад хариу нь бүгд сөрөг гарсан гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Мөн уурхайн 296 ажилтнаас сорьц авч Гашуун сухайтын авто лабораторид хүргүүлсэн бөгөөд хариу нь бүгд сөрөг гарчээ. Аймгийн Онцгой комиссоос "Оюу толгой" ХХК-ийн уурхайгаас ээлж сольсон ажилчдын мэдээллийг  авч сумдын Онцгой комисс болон эрүүл мэндийн төвүүдэд хүргэн тандалтын ажлыг хийж байна. Ээлж сольсон ажилчидтай биечлэн уулзах, хяналт тавих, түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч ажиллаж байгаа аж. 

Уурхайгаас Даланзадгадад ирсэн 96 иргэнээс PCR шинжилгээ, 55 хүнээс түргэвчилсэн шинжилгээ авч хариу нь бүгд сөрөг гарсан байна. Халдвараас урьдчилан сэргийлж төрийн байгууллагуудын бүх тэмдэглэлт өдөр, хурал зөвлөгөөн, сургалт болон соёл урлагийн үйл ажиллагааг зогсоолоо. Мөн хуулийн этгээдийн 14 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарласан байна.  

Холбоотой мэдээ