Залуучууд асрамжийн газрыг тохижуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 17:09:02

Дорнод аймгийн хэсэг залуус хамтран аймгийн төвдөө байх ахмад настны асрамжийн газрын гаднах тохижилтыг сайжруулж сандал ссүдрэвчийг будаж нэг өдрийг хамт өнгөрүүлжээ.

Дорнод аймгийн пэйсбүүк группын залуус санаачлан уг  ажлыг эхлүүлж арав гаруй залуус сайн дураараа нэгдэн тус асрамжийн газрыг тохижууллаа. Дорнодын залуусын цахим бүлгэмийнхэн  олон сайн үйлсийн аян зохион байгуулж олны талархалыг хүлээж байна. Тэд өнгөрөгч хавар Дорнод аймагт гарсан түймрийн үеэр нутгийн малчдад туслах хандивын үйл ажиллагааг зохион байгуулж байсан юм. Тус аймагт байх ахмадын асрамжийн газар нь аймгийн НХҮХ-т харъяалалтай байдаг бөгөөд асарч тойлох хүнгүй ганц бие өндөр настнуудыг халамжилдаг байгууллага юм.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд