Аймгийн хэмжээнд 16271 төл хүлээн аваад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-19 15:49:45

Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд нийт 16271 төл хүлээн аваад байгаа бөгөөд гарсан төл 99,9 хувьтай бойжиж байна

Өмнөговь аймгийн хэмжээнд 1233,6 мянган толгой хээлтэгчийн 50 орчим хувь нь хээлтүүлэгт орсон байна. Одоогийн байдлаар төллөвөл зохих 612,7 мянган толгой хээлтэгч төллөхөөс 2,7 хувь нь төллөөд байна гэж Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Гарсан нийт 16271 төлөөс  ботго 999, унага 22, тугал 68, хурга 9553, ишиг 5629 хүлээн авчээ. 

Аймгийн хэмжээнд 15 сумын 59 багт 6546 малчин өрхөд 2,8 сая гаруй толгой мал хаваржиж байна. Хонин толгойд шилжүүлснээр 4,1 сая толгой мал байгаа бөгөөд нийт мал сүргийн 20 хувь нь дундаж, 80 хувь дунджаас доош тарга хүчтэй байна. 

Холбоотой мэдээ