Япон, Герман хамтарсан ажиллагааны мэдээллийг хамгаалах тухай гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-03-23 14:54:35

ТОКИО. /Nikkei/. Япон, Германы Засгийн газрууд цэргийн хамтарсан сургууль, ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай мэдээллийг хамгаалах тухай гэрээ байгуулжээ.


Үүнээс гадна, уг баримт бичиг нь Японы өөрийгөө батлан хамгаалах хүч, Германы Зэвсэгт хүчин хооронд бүс нутгийн байдал, цэргийн технологийн талаарх нууц мэдээлэл солилцох нөхцлийг бүрдүүлж байгаа аж.


“Nikkei” сонинд мэдээлж буйгаар, Германы эрх баригчид Хятад улстай эдийн засгийн нягт харилцаатай байдгийг харгалзан энэхүү гэрээг Японтой байгуулах төлөвлөөгүй байжээ. Гэвч Германы Засгийн газар Хонконг дахь нөхцөл байдал, коронавирусний гарал үүсэл, тархалттай холбоотой асуудлын улмаас байр сууриа өөрчилсөн гэж тус сонинд цохон тэмдэглэсэн байна.


Япон өмнө нь ийм гэрээг АНУ, Австрали, Их Британи, Энэтхэг, БНСУ болон Франц улстай байгуулжээ.


Холбоотой мэдээ