Болзошгүй эрсдлээс хамгаалах сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-14 13:02:42

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 27 дугаар ангиас Шунхлай, Нэмэн компанийн шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгч  нарт болзошгүй эрсдлээс сэргийлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар онолын тухай мэдээллийг өгч дараа нь гарсан галыг хэрхэн түргэн шуурхай унтраах тал дээр  түгээгч нарт практик дээр ажиллуулж, мэдээлэл зөвлөгөө  өгсөн нь  цаг үеэ олсон хэрэгцээтэй мэдээлэл байсныг оролцогчид хэлж байв.

Болзошгүй гал түймрийн эрсдлээс хамгаалах сургалтанд 5 шатахуун түгээх станцын 30 орчим түгээгч хамрагджээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа  


 

Холбоотой мэдээ