Баян-Өлгий аймаг тээврийн хэрэгслийн тоогоор баруун бүсэд тэргүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоогоор баруун бүсэд тэргүүлж байна.
2020 оны жилийн эцсийн статистик мэдээгээр
тус аймагт 15967 суудлын тэрэг, 5271 ачааны машин, 1270 автобус, 2227 мотоцикл байгаа.
Энэ үзүүлэлт нь баруун бүсэд хамгийн өндөр бөгөөд улсад Улаанбаатар хот, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн дараа ордог ажээ.