Хувьцаагаа худалдах хүсэлтэй иргэд өдөржин зогссон ч бүртгүүлж чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-14 15:50:21

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын арилжааны банкуудын гадна Эрдэнэс таван толгойн хишиг, хувь хэлбэрээр авсан 1072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтэй иргэд өдөржин дугаарлан зогссон боловч бүртгүүлж чадахгүй байна.

Ийнхүү иргэд олноор дараалал үүсгэн зогсож буй нь зарим иргэдийн өөр төрлийн гүйлгээ хийх боломжийг хааж байгаа төдийгүй банкууд өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болоод байгаа гэнэ. Иргэд бүртгүүлсэн хугацаанаасаа хойш 7 хоногийн зайтай мөнгөө авах учраас яаралтай бүртгүүлэх зорилгоор дараалал үүсгэн банкуудыг ачаалалтай ажиллахад хүргэсэн ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ