Гэрийн ажиглалтад байсан иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-03-26 15:24:10

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 12-р багт гэрийн ажиглалтад байсан нэг иргэний түргэвчилсэн тестээр авсан шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймд аймгийн мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллан, тухайн иргэнээс сорьц авч, аймгийн Нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээ хийж байна.

Одоогоор тухайн иргэний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд гэрийг нь тусгай чиг үүргийн баг бүрэн хяналтад авчээ.

Түргэвчилсэн шинжилгээгээр сэжигтэй тохиолдол илэрсэн тул шуурхай арга хэмжээний баг ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ