Ухаалаг худгийн боловсронгуй загвар хэрэглээнд нэвтэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-14 20:45:32
Yesukheitumur Tumurbaatar

"Цахим худаг" төслийн дүнд ус түгээгч шаардлагагүй, ухаалаг худаг ашиглах болсон Зуунмод сумын Баянхошуу багийн иргэд илүү, шинэлэг, боловсронгуй худгаар үйлчлүүлэх боллоо.

Тав тухтай, тохилог, зориулалтын байр, нийтийн зар мэдээний самбар зэргээрээ ухаалаг худгаас ялгарч буй "Ухаалаг системтэй ус түгээх цэг"-ийг 6 сарын 14-нд иргэдэд хүлээлгэж өгсөн юм. 

Энэ цэгийг тохижуулахад 22-24 сая төгрөг зарцуулсан ба барилгын ажлыг "Оргил сор" компани, угсралтыг Төв Чандмань ДЭХГ гүйцэтгэжээ.

6 сарын 30-ны дотор сумын хэмжээний 19 худгаас 10-ыг нь  шинэчлэн засварлахаар төлөвлөсөн бөгөөд тав тухтай, мэдээ мэдээлэл лавлах боломжтой "Ухаалаг системт, ус түгээх цэг" ашиглалтад орсонд гэр хорооллын иргэд баяртай байна.

"Цахим худаг" төсөл Төв аймгийн Лүн, Эрдэнэсант суманд хэрэгжсэн юм.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ