ОХУ амьтдад зориулсан коронавирусний вакциныг бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-03-31 13:31:35

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-д амьтдад зориулсан коронавирусний вакциныг бүртгэсэн тухай Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албаны /Россельхознадзор/ орлогч дарга Константин Савенков сэтгүүлчдэд мэдээлэв.


Түүний хэлснээр, энэ нь одоогийн байдлаар амьтдад зориулсан дэлхийн анхны коронавирусний вакцин юм. Уг вакциныг Россельхознадзорын “Малын эрүүл мэндийг хамгаалах төв”-д гарган авчээ.


"Карнивак-Ков" нэртэй уг вакцины эмнэлзүйн туршилтуудыг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд нохой, муур, цагаан үнэг, усны булга, үнэг зэрэг амьтад дээр туршжээ. Судалгааны үр дүнд вакцин хийлгэсэн бүх амьтанд 100 хувь коронавирусний эсрэг биет үүссэн байна.


Россельхознадзорын эрдэмтэд одоо вакцин хийснээс хойш дархлаа хэр удаан тогтдогийг үргэлжлүүлэн судалж байна. Савенковын хэлснээр, одоогийн байдлаар энэ үзүүлэлт дор хаяж зургаан сар байгаа аж.


Холбоотой мэдээ