Шинжилгээний хариу эерэг гарвал утасны дугаарт нь мессеж илгээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-01 11:58:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар,  нийт 311 мянга 266 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. Өдөрт 13-15 мянган хүнийг дархлаажуулалтад хамруулахаар зорьж байгааг ЭМЯ-ны Хэвлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.


Улсын хэмжээнд Говь-Алтай, Дорноговь, Дархан-Уул, Төв, Орхон, Өмнөговь аймагт “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалтын ажил хийж байгаа юм. Өмнөговь аймагт уул уурхайн тээврийн жолооч, ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулж байгаа бол нийслэлд өнөөдрөөс 64-өөс дээш насны иргэдийг дархлаажуулах юм.


Түүнчлэн шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд тухайн иргэний утасны дугаарт мессеж илгээдэг болжээ. Ингэснээр иргэд тодорхой арга хэмжээ авах боломжтой болж байна. Мөн биеийн байдлын онцлог, эмнэл зүйн шинж, ойрын хавьтлыг өөрсдөө мэдээлдэг болсноор тандалтын багийн ажлыг хялбарчилж буй юм. Мессежээр лавлах утасны дугаар болон зөвлөгөө авах цахим холбоосыг явуулах аж.


Холбоотой мэдээ