Цэцэрлэг хотыг бүрэн хяналтад авахад гурван камер нэмэх шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-15 11:57:35

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд гурван камер нэмж суурилуулбал хотын төв хэсгийг бүрэн хяналтандаа авах боломжтой болох ажээ.

Энэ тухай тус сумын засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагч Э.Оюунчимэг ИТХ-ын хуралдаан дээр төлөөлөгчдийн асуултад хариулахдаа хэлээд, ингэснээр зам талбай хайс цэцэрлэг мод бут цэцэг ногоо хөшөө дурсгалыг сүйтгэгчид болоод эл задгай бие засаж, муу ус асгаж хогын саванд хогоо хийхгүй журам зөрчигчдийг илрүүлэн таних боломж бүрдэнэ гэж тайлбарлалаа.

Одоогоор ес ба арван давхар сууцны дээр 360 градус буюу бүтэн эргэдэг хяналтын хоёр камер ажилладаг юм.

Түүнээс гадна аймгийн хууль зүйн хэлтсийн дарга Пүрэвсүрэнгийн мэдээлснээр Цэцэрлэг хотод арилжааны дөрвөн банк, Тансаг трейд, Хан-оюут, Шим, Гострейд, Дэлгэрбулаг, Бүрэн-Ар, ХАСУ, Дурсамж зэрэг 20 аж ахуйн нэгж байгууллага болон ЕБС-иуд дотооддоо телекамер суурилуулжээ.

Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ