Төрөлт багасаж, нас баралт ихэсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-15 12:08:46

Архангай дахь улсын бүртгэл, статистикийн газраас гаргасан энэ оны тавдугаар сарын эдийн засаг нийгмийн байдлын тухай танилцуулгыг уншихад, оны эхний таван сард 793 эх амаржсанаас 789 хүүхэд амьд төрсөн нь 2015 оныхоос 70 хүүхдээр бага байгаа бол, 210 хүн нас барсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24 тохиолдлоор буюу 12,9 хувиар их байна.

2014 оны эхний таван сарын байдлаар 935 эх амаржиж, 936 хүүхэд амьд төрсөн. Харин энэ жил тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл дөрөв, эхийн эндэгдэл нэг гарчээ.

                                                                                                              Архангай аймаг   Л.Булган

Холбоотой мэдээ