Халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж, 12 хүн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-06 12:22:31
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 213 хүнээс PCR шинжилгээ авахад халдварын хоёр тохиолдол илэрч нийт 160 боллоо.

Эдгэрсэн хүний тоо 12 байна. Эмчлүүлж байгаа 62 иргэний 22 нь хүүхэд, 40 нь насанд хүрэгчид байна. Мөн хөнгөн 49, хүндэвтэр 12, хүнд нэг хүн байна. Аймгийн хэмжээнд халдварын идэвхтэй голомт 11 байна. Үүнээс аж ахуйн нэгжтэй холбоотой 4, Булган аймгийн Орхон, Сэлэнгэ сумтай холбоотой 5 байна. Нийт 17 багт халдвар бүртгэгдсэнээс Цагаанчулуут, Бүрэнбүст, Зэст, Уурхайчин багт нийт өвчлөлийн 51 хувийг эзэлж байна. 

Тусгаарлах байранд өнөөдрийн байдлаар 41 хүн, гэрийн ажиглалтад 3385 хүн байна. 

Холбоотой мэдээ