Өнжмөл өвс шатааж гал алдвал зөрчлийн хуулиар торгоно

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-04-08 10:15:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс гал түймэр гарах эрсдэл их байна.


Айл өрхүүд хашааны өнжмөл өвс шатааж, гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулбал зөрчлийн тухай хуулийн дагуу хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг ОБЕГ-аас мэдээлэв.


НОБГ-т он гарснаас хойш зуслан болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвс шатааж байгаад гал алдсан 25 удаагийн гал түймэр гарч, 19,1 га талбай өртжээ.


Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ