Сүүлийн 24 цагт коронавирусний таван тохиолдол нэмж бүртгэгдлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-04-08 14:06:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт коронавирусний таван тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүний дөрөв нь Түшиг суманд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр илэрчээ. Харин Сүхбаатар суманд Улаанбаатар хотоос ирж гэрийн тусгаарлалтад байсан иргэний тандалтын PCR шинжилгээгээр нэг тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Иймээс аймгийн Онцгой комиссоос нийт иргэддээ хандаж, амны хаалтаа байнга зүүх, гараа тогтмол угааж, ариутгах, зайгаа барь өөрийгөө хамгаалахыг уриалж байна.

 

 

Холбоотой мэдээ