Япон, АНУ чипийн нийлүүлэлтийн асуудлаар хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-04-09 14:53:59

ТОКИО. /NHK/. Япон, АНУ-ын Худалдааны сайд нар автомашин, цахилгаан бараа үйлдвэрлэлийн салбарт хомсдоод буй чипийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцжээ.


Японы Худалдааны сайд Кажияма Хироши, АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо нар пүрэв гарагт анх удаа утсаар ярих үеэрээ экспортын менежмент, эрчим хүч, байгаль орчны асуудлаар санал бодлоо солилцжээ. Мөн дэлхийн дулааралтай тэмцэх шинэ үеийн эрчим хүчний технологийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.


Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Вашингтон хотноо ирэх долоо хоногт уулзахаар товлоод буй юм. Талууд чипийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхээс эхлээд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ