Сумдын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-12 14:02:26

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо энэ сарын 8-ны өдөр ээлжит хоёрдугаар хуралдаанаа зохион байгуулсан байна. Тус хурлаар:

-Аймгийн Сонгуулийн хорооны төлөвлөгөө батлах тухай

-Сумдын сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай

-Аймгийн Сонгуулийн хорооны гишүүдийн сумд хариуцах хуваарь батлах тухай

-Аймгийн сонгуулийн хорооны нягтлан бодогч, нярав, бичиг хэргийн ажилтныг томилох тухай

-Аймгийн Цагдаагийн газрын мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийг Сэлэнгэ аймагт зохион байгуулах аймгийн сонгуулийн хорооны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ. Түүнчлэн сумдын сонгуулийн хороодыг байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан аж.

Энэ удаагийн сонгуульд 91 төрийн албан хаагч сумын сонгуулийн хороонд ажиллах аж. Мөн хурлаар аймгийн сонгуулийн хорооны гишүүдийн сумд хариуцан ажиллах хуваарийг баталж, сонгуулийн хорооны нягтлан бодогч, нярав, бичиг хэргийн ажилтныг томилжээ. Тус хуралдааны үеэр аймгийн Цагдаагийн газрын ажилтан н.Ганбат ЦЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу сонгууль зохион байгуулахад цагдаагийн байгууллагын гүйцэтгэх үүрэг оролцоо болон аймаг, сумын сонгуулийн хороодтой хэрхэн хамтран ажиллах, хэсгийн хороодыг бүрэн камержуулах талаар ЦЕГ-аас ирүүлсэн чиглэлийг сонгуулийн хорооны гишүүдэд танилцуулсан байна.

Мөн тус сонгуулийн хорооны ээлжит хурлаар сонгуулийн хорооны гишүүдийн саналыг сонсож, зарим асуудлаар сумдад албан тоот хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ